ҮЙЛ ЯВДАЛ: Сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс мэдээлэл хийнэ
Тавдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: Цаг уур, орчны шинжлгээний газрын танхимд: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 8803-8882.
-Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна.
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
14.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: “Алиса-Төсөөллийн хүч” жүжиг болон 6-р сарын 1-нд зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” баярын парад, фестивалын талаар мэдээлнэ. Утас:11-333666, 8037-3373.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11:30 цагт: сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Засгийн газраас баталсан журмыг сайдууд хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч, хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлнэ.
13.00 цагт: “Монумeнталь арт” галерейд зураглаач Д.Нацагдоогийн хүүхдүүд болох Н.Эрдэм-Оюу, Н.Мөнх-Оюу, Н.Шижир-Оюу нарын хамтарсан” Бидний eртөнц” үзэсгэлэн гарна. Утас: 8898-1112.
14.00 цагт: ШУА-д: “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны нээлт болно. Энэ нь инновацийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх төслүүдийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, “Монголын Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм. Утас: 9971-7977.