Г.Занданшатар: Хүмүүс цаасаар ном уншихыг илүүд үзсээр байна
Номын баярын үеэр 1500 хүний дунд түүврийн аргаар судалгаа хийж үзсэн байна. Тэдний 42.2% нь эрэгтэй, 57.8% нь эмэгтэйчүүд байна. Уг судалгаанд оролцогчдын насны дунджийг авч үзвэл 23.72, хамгийн балчир судалгаанд оролцогч 12, хамгийн ахмад судалгаанд оролцогч 80 настай байна.
Энэ тухай Улсын их хурлын дарга Г.Занданшатар: "Сүүлийн нэг жилийн хугацаанд худалдан авсан номын дундаж тоо 8, хамгийн олон давтагдаж буй номын тоо 3 ширхэг байна. Судалгаанд оролцогчдын 88.4% нь цаасан ном сонгохыг илүүд үздэг ба илүү тодруулбал 69.9% нь хэвлэмэл шинэ ном, 18.5% нь хэвлэмэл хуучин ном худалдан авдаг. Харин 11.3% нь цахим ном, аудио ном, 0.3% нь баррель үсэгтэй номыг ихэвчлэн худалдан авдаг байна" гэв.