Нийтийн буянд шамдацгаая

2023.06.04-нд тохиох Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан Их дүйчэн ажлын хэсгээс санаачилан зуны тэргүүн сарын шинийн 8-аас 15-ныг хүртэл 8 хоногийн турш МШБТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы талбайд Бурхан багшийн 3 дүрд олон нийтээр тахил өргүүлж, буян хураалгах үйл ажиллагааг зохион байгуулна.
Жавзандамба хутагт төв ханд дагинасын буулттай зуны тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр буюу 2023.05.30-ны мягмар гарагт 10:00-18:00 цагт олон нийтээр тахил өргүүлж, нийтийн буяныг арвидуулах үйл ажиллагааг хариуцан ажиллана. Тахил өргүүлэх үйл ажиллагаа МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин их дуганы өмнөх талбайд болно.
ХӨТӨЛБӨР /2023.05.30/
10:00-10:15 цагт Нээлт /Жавзандамба хутагт төвийн Буддын оройн ангийн оюутнууд монгол хэлээр аврал итгэл одуулна/
10:00-18:00 цагт Бурхан багшийн 3 дүрд усан ба цэцгэн тахил олон нийтээр өргүүлнэ.
10:00-18:00 цагт Жавзандамба хутагт төвийн асарт
Цогт Наланда хийдийн 17 бандидагийн намтар,
Өдөр тутмын уншлага ном,
Үлгэрийн далай судар I, II, III цуврал
“Сэтгэлийн амин дэм” сургамжит өгүүллэг I, II, III
Бурханы шашны сэдэвтэй даавуун тор, стикер, соронз
зэрэг Их дүйчэн баярт зориулсан худалдаа гарна.
10:00-18:00 цагт хүүхэд залуусд эртний бар хэвлэл болон цутгуурын урлалын арга танилцуулах соёлын үйл ажиллагаа.
 Хүүхэд залуус 2 төрлийн модон бар дээр бэхээ түрхэж дээр нь муутуу цаас тавьж өнхрүүшдэн өөрийн гараар монгол хээ барлан авах боломжтой.
 Мөн цутгуурын урлалтай танилцаж, хэвэнд шавраар цутгуур хийж, өөрийн гараар цутгуурын бүтээл хийх боломжтой. 
ЭРДЭМ СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР:
12:00 цагт МУФ-н симфони найрал хөгжмийн гоцлол хөгжимчин хийлч СТА М.Хулан хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын
 “Мандала” аялгууг эгшиглүүлэн хөтөлбөрийг нээнэ.
12:05 цагт Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурын дөрвөл хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын
“Монгол аялгуу”,
хөгжмийн зохиолч Л.Мөрдөржийн
 “Дөрвөн цагийн тал”,
хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн
 “Идрэнгийн говиор”,
хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын
 “Үүлэн бор”
аялгуунуудыг эгшүүлэн хуурдаж та бүхний сонорыг мялаана.
12:20 цагт уран уншигч жүжигчин хүүхдүүдэд зориулан “Үлгэрийн далай” судраас хоёр үлгэрийг уншиж өгч, хүүхдүүдтэй хамтдаа бүжиглэн хөгжилдөнө.
12:30 цагт “Жавзандамба хутагт төв”-ийн багш, гэвш З.Лувсангэндэн лам “Тахилын өргөхийн утга учир” сэдвээр айлдвар айлдана.
13:00 цагт Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу лам “Оксфорд Майндфүлнэсс” буюу “Санамсарын бясалгал” сэдвээр лекц уншиж, төгсгөлд нь хуран чуулсан хүмүүстэй хамт бясалгал хийнэ.
Эрхэм танд 2023.05.30-нд Гандантэгчэнлин хийдэд морилон ирж, тахил өргөж Бурхадыг баясгаж, бусад үйл ажиллагаа хөтөлбөрт хамрагдаж нэг өдрийг буян номоор цэнгэн өнгөрүүлэхийн заллага айлтгаж байна.
ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments