Тэрбумтан Илон Маск Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзав
АНУ-ын Батлан хамгаалахын сайд, Хятадын Батлан хамгаалахын сайдтай энэ долоо хоногт Сингапурт уулзах хүсэлт гаргасан ч Хятад эсэргүүцсэн талаар даваа гарагт мэдээлж байсан билээ.
Тэгвэл Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган “Тесла” компанийн Гүйцэтгэх захирал Илон Масктай мягмар гарагт уулзаж, АНУ-Хятад хоёрын харилцаанд “харилцан хүндлэл” зайлшгүй шаардлагатай талаар ярилцжээ.
Энэ үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган “Бид харилцан нэг нэгнээ хүндэтгэсэн “хож-хож” зарчмаар хамтын ажиллагаа бэхжүүлэн хөгжүүлэх шаардлагатай.Ямар нэгэн аюултай үйлдлээс зайлсхийх хэрэгтэй” гэж Илон Маскт хандан хэлжээ.
Тесла компани анхны гадаадын эзэмшилтэй цахилгаан автомашины үйлдвэрээ 2019 онд Бээжинд барьж байсан билээ.Энэ үйлдвэрийнхээ үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар ч ярилцсан байна.
Эх сурвалж:NBC
Б.Должинжав