Д.Тогтохсүрэн: 126 гишүүний чиг үүргийг Сонгуулийн тухай хуулиар хэлэлцэнэ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, ингэхдээ 78-г тойргоос 48-г жагсаалтаар сонгох саналыг МАН-ын бүлэг дэмжлээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүдийн 78-г тойргоос 48-г жагсаалтаар сонгох саналыг МАН-ын бүлэг дэмжлээ.АН-ын бүлэг ч дэмжсэн.Энэ долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталчихвал ирэх долоо хоногоос Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. 126 гишүүнийг баталчихвал эдгээр гишүүн ямар чиг үүрэгтэй байх, жагсаалт, эмэгтэйчүүдийн квот, гадаад дахь иргэдийн сонгуулиа өгөх явц, нэр дэвшигчдийн зардлыг бууруулах талаарх нарийн заалтуудыг Сонгуулийн тухай хуулиар хэлэлцэнэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *