Т.Доржханд:Авлигыг жигшдэг улс төрчид 2024 оны сонгуулиар гарч ирнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.31/ нэгдсэн хуралдаан эхэлж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “2024 оны сонгуулийн дараа маш өөр парламент бий болно.Үүнд итгэлтэй байгаарай.Авлига хээл хахууль, хулгай, хуйвалдааныг зогсоох хүч 2024 оны сонгуулиар бүрдэнэ.Авлига авдаггүй жигшдэг шинэ үеийн улс төрчид орж ирэх бүрэн боломжтой.2024, 2028 онд Монгол Улсын парламент хулгай ярьдаг биш хөгжил ярьдаг парламент болно гэдэг итгэл үнэмшил байна. Үр дүнд нь бид хөгжинө гэдэгт итгэлтэй байгаарай.Эдийн засгаа хөгжүүлж, том төслүүдээ хэрэгжүүлж чадна. Популистууд улс төрд суух орон зай нь улам хумигдана” гэж ярилаа.