Д.Ганбат: УИХ биеэ үнэлэгчдийн, нууц амрагуудын, төрөл төрөгсдийн төлөөллийн жагсаалт болчихвий
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал солилцож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат гишүүдийн тоо, сонгон шалгаруулалтаа нарийн болгохыг хэлэв. Тэрбээр: “Намын жагсаалтад нэр дэвшигчид нь УИХ-д өмнө нэг удаа сонгогдсон хүнийг оруулах ёстой. Болсон болоогүй сөөсгөр банди нар, годгор охидыг оруулж ирж болохгүй. Янз янзын төлөөллийг оруулаад ирэх вий. Жишээлбэл, биеэ үнэлэгчдийн, нууц амрагуудын, төрөл төрөгсдийн төлөөллийн жагсаалт болгочих вий” хэмээн байр сууриа илэрхийллээ.