Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 81 хувьтай байлаа.

Тухайлбал, гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгосон.

16 бичил цэцэрлэгт хүрээлэнгээс есөд нь тендерийн материал хүлээн авч байгаа бол тавд нь гэрээ байгуулж, хоёрт нь Үнэлгээний хороо байгуулжээ. Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 48 байршилд 780 гарааш буюу 14,040 ам метр талбайг чөлөөлсөн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *