Сагсан бөмбөгийн тамирчин хүүхдүүдийн “Umnugovi” баг олон улсын тэмцээнд оролцоно

Өмнөговь аймгийн өсвөрийн сагсан бөмбөгийн шилдэг тамирчид амжилт үзүүлсээр байна. Тэд 2022 оны U11 насны УАШТ-ий аварга, 2023 оны U12 насны 3х3 УАШТ-д эмэгтэй аварга, эрэгтэй хүрэл медаль хүртсэн амжилтаараа олон улсын тэмцээнд багаараа оролцох эрх авсан юм.
2023 оны 6-р сард Австри улсын Вена хотноо болох Хүүхдийн спортын их наадмын сагсан бөмбөгийн төрөлд “UMNUGOVI” багийн тамирчид хүч үзэх гэж байна.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж өнөөдөр тус багийн тамирчид, багш, эцэг эхчүүдтэй уулзаж, амжилт хүсэн, аймгаас замын зардалд нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments