Б.Энх-Амгалан:Итгэл бишрэлийнхээ дагуу 88 эсвэл 99 гишүүнтэй байвал яасан юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “76 гэдэг тоо онцгүй гээд байвал итгэл бишрэлийнхээ дагуу 88 эсвэл 99 гишүүнтэй байвал яасан юм. Үндсэн хуулийн хямрал руу хөтлөх вий. Хэдэн жилийн дараа дахиад ийм заалт дутуу байна гээд засах тухай ярих уу. Дахин засахгүй гэсэн баталгаа байна уу. Намыг биш хүнийг нь жагсаалтаар сонгох нь зөв. 48 гишүүнийг намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгохдоо жагсаалтын хамгийн дээр сайн малчны төлөөлөл, гадаадад амьдардаг Монголчуудын төлөөллийг бичээрэй” гэв.