Г.Занданшатар: Үндсэн хуульд дахин найман жил гар хүрэхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд дахин найман жил гар хүрэхгүй. Засгийн газрын гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн болж, давхар дээлтэй болж байгаа тул гишүүдийн тоог нэмнэ. Энэ бол зайлшгүй шаардлага. УИХ Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй” гэлээ.