|

Ц.Туваан:Сонгогчид хэрсүүжиж байгаа тул намын жагсаалт дор нуугдсан нөхдүүдийг битгий сонго

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжинэ. Иргэд ч дэмжиж байна. Манай сонгогчид хэрсүүжиж байгаа тул намын жагсаалт дор нуугдсан нөхдүүдийг битгий сонго. Хүүхдийн мөнгөөр битгий оролдооч ээ, Үндсэн хууулийн цэцэд очно, иргэдээ ялгаварлаж болохгүй гэж анхааруулсан шүү дээ. Иргэдтэй уулзах гээд очиход залуу малчид гэр бүлгүй, дийлэнх нь эрчүүд байна. Засгийн газар үүнд анхаараач. Малчид махаа өөрсдөө бариад Эрээн орохгүй тул борлуулалтыг нь дэмжих шаардлагатай байна” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *