М.Оюунчимэг: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар энэ парламент түүхэд бичигдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар энэ парламент түүхэд бичигдэж үлдэнэ. Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт амьдралд нь яаж нөлөөлөх талаар их асууж байна. Үнэ 60-70 хувиар өссөн атлаа өрхийн орлого өсөөгүй тул иргэд бухимдаж байгаа нь аргагүй. Хөдөлмөрийн зах зээл унтаа, ажилгүйчүүд их байна. УИХ Засгийн газраа хянах байтал Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан тул Үндсэн хуулиа өөрчлөх ёстой” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *