Чингэлтэй дүүрэгт гурван хороо дамнасан авто зам шинээр тавьж байна
Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилгаас гадна дүүргийн эмнэлгийн өргөтгөл, Эрт илрүүлэг, оношилгооны төв барьж байна. Түүнчлэн хэд хэдэн авто замын ажил өрнөж байгаа. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн 9, 10, 11 дүгээр хороог дамнасан авто зам шинээр тавьж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлгийг байгуулахаар газар чөлөөлсөн. Бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөлт гол тулгамдсан асуудал болж буй тул иргэдэд энэ талаар таниулж, ойлгуулахад анхаарч байна.
Шинэ авто замыг тавихдаа борооны ус зайлуулах шугам, явган хүний зам зэргийг иж бүрэн хийж, тохижуулна. Дөрөвдүгээр сарын 6-наас зам барилгын ажил эхэлсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгахад газар чөлөөлөлтийн асуудал тулгамдаж байна.