|

Сайд асан Ж.Батсуурь:Яамны хэвлэлийн ажилтан хоёр эмэгтэй ямар сургуульд явсныг би мэдэхгүй

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Боловсролын зээлийн сангийн зээлээр найз охиноо гадаадад сургасан хүн бол сайд асан Ж.Батсуурь” гэж ярьсан.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ж.Батсууриас  тодруулахад “Яамны хэвлэлийн ажилтнаар хоёр эмэгтэй ажиллаж байсан. Гэхдээ тэдний хэн нь хэдийд хаашаа ямар сургуульд явсныг би мэдэхгүй байна. Сүүлд сураг сонсоход нэг нь Унгарт гэл үү байгаа гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ Боловсролын зээлийн сангаас зээл авсан үгүйг нь мэдэхгүй байна. Б.Баярсайхан гэдэг хүн яагаад ийм зүйл яриад байдгийг нь ойлгохгүй юм. Хүний анхаарал татах гээд байдаг юм болов уу” гэв.

Түүний хувьд 2016-2017 онд БСШУС-ын сайдаар ажиллаж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *