Ипотекийн зээлийг Монгол банкнаас Засгийн газарт шилжүүлэх процесс үргэлжилж байна
Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодруулахад “Ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх процесс үргэлжилж байна. УИХ-ын тогтоолд тусгасны дагуу 2023 оны долоодугаар сарын 1-н гэхэд шилжүүлж дуусна. БХБЯ-ны харьяа нэгжид ипотекийн зээлийг шилжүүлэхээр яригдаж байна. Ц.Даваасүрэн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, тогтоол шийдвэрийг боловсруулж байгаа” гэв.
2023 он гарснаас хойш 2500 орчим хүн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ. Үүнд 30 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан байна.