ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан, бороотой
Малчид, иргэдэд анхааруулах мэдээ:
Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булганы нутгаар орж буй ахиухан хэмжээний бороо шөнөдөө үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 05-р сарын 31-ний 20 цагаас 06-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +14…+19 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +12…+14 градус дулаан