ЗУРХАЙ: Үс бүү засуул, өвчин эмгэг тусах тул цээрлэвэл зохилтой

2023-06-01, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

  • Аргын тооллын: 2023-06-01, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 04:58-20:42.
  • Үс засуулбал: Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
  • Барилдлага: хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Билгийн тооллын шинийн 12, цагаан бар өдөр, салхины эх-14 одтой, төмөр суудалтай, 8 цагаан мэнгэтэй, хотол чуулганы барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:42.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан болох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, мал гаргахад муу

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments