Монгол Улс “Хүүхдийн баяр”-ыг 1967 оноос тэмдэглэж эхэлжээ
Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр” тохиож байна.
Одоогоос 70 гаруй жилийн өмнө Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнуудыг энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн түүхтэй.