|

Селин Дион дахин аялан тоглолт хийхгүй гэв үү?

Алдарт дуучин Селин Дион дэлхийн тойрсон аялан тоглолтоо цуцлахын сацуу “Дахиж аялан тоглолт хийхгүй байх магадлал маш өндөр” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр цахим хуудсандаа “Та бүхэнтэй дахин уулзаж чадахгүй болсондоо үнэхээр их харамсаж байна.Биеийн байдлаа сайжруулахын төлөө хамаг чадлаараа хичээж байгаа ч аялан тоглолт хийх хэмжээнд хүрч чадахгүй хэмээн эмээж байна.Дахин тайзнаа гарах хүртлээ бүх тоглолтоо цуцлах нь яг одоо хамгийн зөв сонголт болоод байна.Гэхдээ би бууж өгөхгүй.Удахгүй уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн фэнүүддээ хандан мэдэгдэл хийжээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сард Селин Дион мэдрэлийн системд нөлөөлдөг маш хүнд, ховор өвчин туссан учир хэд хэдэн тоглолтоо хойшлуулж байгааг мэдэгдсэн билээ. Энэ өвчин нь түүнийг өмнөх шигээ дуулахад ч асар их хүндрэл учруулж байгааг ч тухайн үед онцолж байв.

 Эх сурвалж:CNN

Б.Должинжав

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *