ҮЙЛ ЯВДАЛ:”Хурд-30″ хэвлэлийн бага хурал зарлалаа

Зургадугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: ГЕГ-аас гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд сургалт өгч мэдээлэл танилцуулна.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хурлдаан болно.

11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: Сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдрийг угтан цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах 99 дэх удаагийн үйл ажиллагаа болно. Энэ удаагийн үйл ажиллагааг Монголын Үнэртэй усанд дурлагсдын клуб хамтран зохион байгуулна.

11:30 цагт: Спортын төв ордонд: АБНУ-ын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн ДАШТ-ээс 5 алтан медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Хангарди” ордонд: “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн талаар хэвлэлийн хурал зарлалаа. Утас:9928-5651.

12:00 цагт: “Гэгээн муза 17” олон улсын театрын наадам 2023 оны 09 дүгээр сарын 07-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.

15:00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спорты газраас “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м-ийн зайд оролцох гадаад, дотоодын тамирчид, гүйгчдэд зориулсан Техникийн зөвлөгөөн болно. Утас: 9928-5651.

14:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Хурд” хамтлагаас “Хурд-30” хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 9542-0744, 8808-4392.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments