Дугуй цагаан орчмын тохижилтын ажил бүрэн дуусчээ

Богдхан уулын Дугуй цагаан орчмын дээд хэсгийн тохижилтын ажил бүрэн дуусчээ. Тодруулбал, явган хүний болон дугуйн зам тавьж, машины зогсоол хийх гэж байсан газрыг амрах талбай болгон тохижуулжээ. Явган хүний замыг 3-5 метрийн өргөнтэй хийсэн байна.

Энэ талаар НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Ариун цэврийн байгууламжийн доторх тоноглолуудыг хийсэн. 7-14 хоногийн дотор ашиглалтад оруулна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт явган хүний замын хажуу талаар бор шороо асгаж, зүлэг тарьсан” гэв.

Хотын даргын мэдээлснээр, дүүргээс хөрөнгө гаргаж, явган хүний зам нэмж тавих, гэрэлтүүлгийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүмүүс зорчиход саадгүй байдлаар тохижилтын ажлыг гүйцэтгэх хэрэгтэй байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *