Өчигдөр Танкийн тусгай хорооны байлдагч гэргийдээ гэрлэх санал тавьжээ

Зэвсэгт хүчин гэдэг хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдадаа цэргийн эрдэм мэдлэг сургахаас гадна зарим үед аав ээжийг нь орлож, анд найз нөхдийг нь ч дүүргэдэг билээ.
Саяхан гэхэд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Танкийн тусгай хороо гэдгээрээ ард түмэндээ танигдсан Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагч байлдагч Б.Батхүлэг, түүний гэргий Х.Болортунгалаг нарын сүй тавих ёслолыг зохион байгуулжээ.
Байлдагчийн аав, ээж нь “Сүй тавих сайн цаг нь таараад байдаг, хүү маань цэрэгт байдаг” хэмээн санаа зовоход нь анги хамт олноороо “Та бүхэн товлосон сүйгээ хойшлуулаад яах вэ, бид зохион байгуулъя” гээд л эгэл жирийн байлдагчдаа түүний хайртай гэргий, бяцхан хүү, аав ээж, ахан дүүс, мөрдэс нэгт нөхдөд нь хэзээ ч мартагдашгүй сайхан түүх бүтээж өгчээ.
Цэргийн албанд захирах захирагдах ёсноос гадна хүн хоорондын нандин харилцаа зэрэгцэн оршиж байдгийн жишээ энэ билээ.
 Эх сурвалж: Дэлхийн цэрэг-Монгол цэрэг
 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *