Энэ сараас Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр Бангкок хотноо боллоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол орныг Тайландын иргэдэд сурталчлан таниулах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг Тайланд улсад зохион байгуулах, Тайландын туроператорын төлөөллийг Монголд айлчлуулах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах,Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэгийг энэ оны зургаадугаар сараас эхлэн үйлдэхээр санал нэгджээ.
Мөн Тайландын Худалдааны яамнаас зохион байгуулдаг Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан томоохон үзэсгэлэн, худалдаанд Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов