Улаанбаатарт өнөөдөр 18 градус дулаан байна

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй, +18 градус дулаан байна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур багатай. Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Маргаашийн 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +3…-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13, бусад нутгаар +3…+8, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +10…+15, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments