3000 скүүтерийг хэрэглээнд гаргалаа

Өнгөрсөн тавдугаар сарын 26-наас Улаанбаатар хотод нэгэн шинэ төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ нэвтэрсэн нь “Ninebot” брэндийн түрээсийн скүүтер.

Тус скүүтерийн үйлчилгээг “Jet Sharing Mongolia” ХХК-аас санаачлан нэвтрүүлж байгаа юм. Хоёр долоо хоногийн турш 1000 скүүтерийг туршилтад ашигласан бол өнөөдрийн Автомашингүй өдрөөр албан ёсоор нээлтээ хийж, 3000 скүүтерийг хэрэглээнд гаргалаа. “JET” скүүтер нь дэлхийн найман улсад туршилт хийж, үйлчилгээнд нэвтэрсэн төсөл бөгөөд өнөөдөр л гэхэд 5000 хүн JET аппликейшнийг татжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “JET”  түрээсийн скүүтертэй танилцан, тус үйлчилгээг нэвтрүүлж, хотын соёлыг түгээж буй залууст талархал илэрхийлэн, хэрэглэгчдийн аюулгүй байдалд нь анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.




Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *