|

Ромын Пап Монголд айлчилна

Ромын Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд тус улсын Ерөнхийлөгч болон католик шашны төлөөлөгчдийн урилгаар Монгол Улсад айлчлах аж.

Өнгөрсөн оны наймдугаар сард Ромын Пап Францис Монгол дахь католик сүмийн тэргүүн, Италийн хамба Жиоржио Маренгог Монгол дахь католик шашны анхны их хамба ламаар өргөмжилсөн юм. Маренго өнгөрсөн сард Ромд очсон бөгөөд Паптай уулзаж айлчлалын талаар ярилцжээ.

Монгол нь ердөө 1300 орчим католик шашинтантай ч Хятадтай хил залгаа оршдог учраас Ромын Католик сүмийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Учир нь 3.3 сая орчим хүн амтай Монголд 1300 орчим адис хүртсэн католик шашинтнууд байдаг аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *