Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийж эхэллээ

Монгол Улсын Агаарын тээврийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг өчигдөр эхэллээ.

ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллахаар болов.

“МИАТ” компани нь Тайландын чиглэлд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол “ThaiVietJet” компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой боллоо.

Агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг сайжруулах, үнэ тарифыг зохистой болгох, орон нутгийн нислэгийн сэргээх бодлогын арга хэмжээг авч цаашид шат дараатай хэрэгжүүлнэ гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *