Архангай аймгийн бөхчүүд “Алтан цом”-ын эзэн боллоо

МҮБХ, “Premier Sports Network” телевиз хамтран монгол бөхийн түүхэнд байгаагүй шагналын сантай “Пепси Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдаан бүтэн найман сарын турш болж өнөөдөр өндөрлөлөө. 21 аймаг, 9 дүүрэг, Тува улс гэсэн 32 баг гурван шатанд өрсөлдөж шигшээ шатны VII тойргийн хамгийн сүүлийн барилдааныг 6 ялалт, нэг ч хожигдолгүй явсан хүчтэний өлгий Архангай, Булган аймгийн багуудын хооронд болов. Бөхийн өргөөг битүү дүүргэсэн хоёр аймгийн халз барилдаан бөх сонирхогчдыг цөсийг хөөргөсөн, уран сайхан барилдааныг үзүүлсэн.
Тус барилдаанд Архангай аймгийн бөхчүүд 16:9-өөр илүүрхснээр “Алтан цом”-ын анхдугаар цомын эзэн болж 200 сая төгрөгийг гардан авсан.
Ийнхүү энэ жил түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Архангайчуудад бөхчүүд нь том бэлэг барив.
АРХАНГАЙ – БУЛГАН 16:9
Нэгдүгээр тойрог (1:4)
1. у.г М.Бадарч – Б.Түвшинтөгс 0:1
2. у.х Б.Зоригтбаатар – Э.Сумъяабат 0:1
3. у.х О.Мөнх-Эрдэнэ – Б.Түмэндэмбэрэл 1:0
4. а.х.а С.Сүхбат – Х.Цогтгэрэл у.н 0:1
5. а.а Э.Мөнхжаргал – Д.Амарсайхан у.н 0:1
Хоёрдугаар тойрог (5:0)
1. у.г М.Бадарч – Э.Сумъяабат у.н 1:0
2. у.х Б.Зоригтбаатар – Б.Түмэндэмбэрэл у.н 1:0
3. у.х О.Мөнх-Эрдэнэ – Х.Цогтгэрэл у.н 1:0
4. а.х.а С.Сүхбат – Д.Амарсайхан у.н 1:0
5. а.а Э.Мөнхжаргал – Б.Түвшинтөгс у.н 1:0
Гуравдугаар тойрог (2:3)
1. у.г М.Бадарч – Д.Амаржаргал у.н 0:1
2. у.х Б.Зоригтбаатар – Х.Цогтгэрэл у.н 0:1
3. у.х О.Мөнх-Эрдэнэ – Д.Амарсайхан у.н 1:0
4. а.х.а С.Сүхбат – Б.Түвшинтөгс у.н 0:1
5. а.а Э.Мөнхжаргал – Э.Сумъяабат у.н 1:0
Дөрөвдүгээр тойрог (4:1)
1. у.ар Р.Пүрэвдагва – Д.Амарсайхан у.н 1:0
2. у.г М.Бадарч – Х.Цогтгэрэл у.н 1:0
3. у.х О.Мөнх-Эрдэнэ – Б.Түвшинтөгс у.н 1:0
4. а.х.а С.Сүхбат – Э.Сумъяабат у.н 0:1
5. а.а Э.Мөнхжаргал – Д.Амаржаргал у.н 1:0
Тавдугаар тойрог (4:1)
1. у.ар Р.Пүрэвдагва – Б.Түвшинтөгс у.н 1:0
2. у.г М.Бадарч – Д.Амарсайхан у.н 1:0
3. у.х О.Мөнх-Эрдэнэ – Э.Сумъяабат у.н 1:0
4. а.х.а С.Сүхбат – Д.Амаржаргал у.н 0:1
5. а.а Э.Мөнхжаргал – Х.Цогтгэрэл у.н 1:0
Photo by: Ganbat Chuluunbaatar
Эх сурвалж: MGLsport.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *