Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвараа шалгуулж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 134 дүгээр тогтоолоор баталсан эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх болон сум дундын шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт хуваарийн дагуу үргэлжилж байна.

Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Булган, Дорноговь, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэр дэвшигчид өнөөдөр(2023.06.05) “Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадвараа” шалгуулж байна. Ийнхүү эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусаж байгаа юм.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт маргааш(2023.06.06) эхэлнэ.

Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сүхбаатар, Увс, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс  “Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадварын” шалгалтыг хуваарийн дагуу авах юм.

Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *