ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

2023.6.6, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.6.6, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 04.55-20.47
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments