Усны саваа авч явснаар 1500 орчим хуванцар савыг хэмнэнэ
Дэлхий дахинаа нэг минут тутам нэг сая хуванцар сав, таван тэрбум пластик уут үйлдвэрлэгдэж байгаагийн зэрэгцээ тэдгээрийн тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүн байдаг байна.
Дэлхийн хог хаягдлын тайланд нэг хүнд ногдох хуванцар хог хаягдал хамгийн ихээр үүсгэдэг улсуудын жагсаалтыг Микронези, Бермуд, Палау тэргүүлсэн бол манай улс есдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Манай улсын хог хаягдлын хэмжээ 2010 онд 840 мянган тн байсан бол 2018 онд 3.3 сая тн болж өссөн байна.
Тиймээс хог хаягдлыг бууруулахын тулд усны саваа авч явснаар 1460 ширхэг хуванцар савыг хэмнэнэ. Олон удаагийн тор 1500 ширхэг гялгар тор хэмнэнэ.Олон удаагийн соруул 584 ширхэг соруул хэмнэдэг юм байна.