“Улаан шугам” татвал хуулийн хариуцлага тооцно
Боловсрол, шинжлэх, спортын сайдын Элсэлтийн тухай 2020 оны А/201 тоот тушаалын нэгдүгээр заалтаар ЕБС-ын IX ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг X ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг.
Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд “Улаан шугам” татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг БШУЯ-наас мэдэгдсэн.
Хэрэв ямар нэгэн байдлаар сурагчдыг эрэмбэлж, эрсдэл үүсгэсэн тохиолдолд тухайн сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах аж. Гэхдээ дээрх тушаалын хэрэгжилт үргэлжилж байгаа ч орон нутгийн болоод нийслэлийн зарим сургуулиудад одоо ч анги дэвших эсэхийг дүнгээр эрэмбэлэх тогтолцоо хэвээр байгаа болохыг эцэг эхчүүд цахим хуудастаа бичжээ. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас иргэдийн гомдлын дагуу шалгаж, арга хэмжээ авах зохицуулалт хийхээр болсон байна.