ГХЯ: Мандал сумын Засаг даргын орлогч бэлгийн хүчирхийллээр шалгагдаж байгаа нь үнэн

БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М орчуулагчаар ажиллаж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан талаар Солонгосын KBS телевиз мэдээлсэн.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа, бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *