37 жилийн дараа эзэндээ хүрсэн захидал
Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагчид тухайн ангид 37 жилийн өмнө алба хааж байсан байлдагчийн захиаг олж эзэнд нь хүргэжээ.
Тодруулбал, Н.Болд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас цэрэгт татагдан тус ангид гурван жил алба хаасан байна. Энэ хугацаанд төрсөн дүү болох Эрдэнэдалай сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны 05 дугаар сарын 27-ний өдөр захиа бичжээ. Эл захиа тун саяхан цэргийн ангийн гал зуухыг засварлах явцад барилгын хананаас олдсон байна.
Улмаар цэргийн ангийн албан хаагчид захианы эзний эрэлд гарч Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал Нанзадын Долгоржавт хүргэжээ. Түүнд захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан. Захиа бичсэн Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх, тунх амьдарч байна. Захиаг сийрүүлбэл:
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар