Гуурсан хоолойн багтраа өвчинд уудаг “Денк-Эйр жуниор 4мг” шахмал эмийг эргүүлэн татаж эхэлжээ

ДЭМБ-ын Эрт сэрэмжлүүлгийн системээс “Denk pharma GmbH &Co. KG” компанийн Денк-Эйр жуниор 4мг, 5мг зажилдаг шахмал эмийн 26938, 27084, 27104 цувралын дугаартай бүтээгдэхүүн тогтвортой байдлын судалгааны дүнгээр хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар мэдээллийг ирүүлсэн. Иймд манай улсад 26938 цуврал бүхий “Денк-Эйр жуниор 4мг” зажилдаг шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна хэмээн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас мэдээлсэн байна.

 Тус эмийг гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэдэг, эмчийн жороор олгодог аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments