Хөгжлийн банкны зээлд хураагдсан учир “Шинэ Яармаг” цогцолбор хорооллыг зах зээлийн үнээс хямд борлуулна
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулахаар болжээ. Үүнд “Гантиг Вилла”, “Өгөөмөр”, “Хан Хиллс”, “Ла Колина”, “Шинэ Яармаг” цогцолбор хороолол багтсан байна.
Энэ талаар Хөгжлийн банкны Захиргааны албаны даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөрөн “Шинэ Яармаг” цогцолбор төсөл дээр 41 орон сууц байна. Үйлчилгээ, 16 авто зогсоол, дуусаагүй долоон блок орон сууц, гурван блок үйлчилгээний талбай, 332 авто зогсоол газрын хамт байгаа.Эдгээрийг бэлэн болохоор нь борлуулна.Үнэлгээний хувьд зах зээлийн үнээсээ бага байгаа.Зарим нь зах зээлийн үнэтэйгээ дүйцсэн ийм хөрөнгүүд байна” гэлээ.