БНСУ-ын хэвлэлүүдээр “Орк улсын иргэд гудмандаа хүн хүчинддэг” зэрэг сэтгэгдлүүд хөвөрч байна
БНСУ-ын Чэжү аралд болсон соёлын солилцооны арга хэмжээнд оролцож байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат хүчингийн хэргээр Солонгос Улсын цагдаагийн газарт саатуулагдсан байна. Тэрээр орчуулагчаар ажиллаж байсан 20 настай, монгол эмэгтэйг хүчирхийлжээ.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа, бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдээлэл өглөө.
Тус асуудлын талаар анх БНСУ-ын KBS телевиз мэдээлсний дараа бүхий л мэдээллийн хэрэгслээр түгээд буй. Тэгвэл тухайн мэдээний сэтгэгдэлд “Орк улсын иргэд гудмандаа хүн хүчинддэг”, “Манайх биш монгол нь монголоо юм бол юуг нь тоодог юм”, “Солонгос охиныг хүчирхийлсэн бол алахгүй юу” зэрэг сөрөг комментууд хөвөрч байна.
Albaar mongol zaluusiig huchingiin gemt heregt gutgeed bdg mongol ohid solongost bituu baidag bizde