|

Э.Энхбатыг Герман улсад эмчлүүлэхээр болжээ

Өнгөрөгч баасан гарагт /2021.04.02/ олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяр нутгийн бөх, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн  хэрэг гарсан. Тархиндаа гэмтэл авсан Улсын начин Э.Энхбат Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа.

Түүний биеийн байдлын талаар эх сурвалжаас  тодруулахад “Э.Энхбатын даралт тогтворжсон. Гурав хоног хаван буулгах тариа хийсний үр дүнд тархины хаван буурсан. Гэхдээ хагалгаа хийх шаардлагатай.

Хагалгаа хийх гэхээр тархинд хэд хэдэн газар цусны бүлэгнэл үүссэн учир шимэгдүүлэх эмчилгээ хийж байгаа. Эмчилгээг үр дүнтэй байлгахын тулд Герман улс руу явахаар ярилцаж байна” гэлээ.

Харин Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид урд шөнө саатуулан Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлд заасан “Бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан”  үндэслэлээр яллагдагчаар татах саналыг прокурорт  хүргүүлээд байгаа юм.

Similar Posts

One Comment

  1. Шүлсээр шинжилгээ өгөхөд хаана хандах вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *