Монгол иргэн БНСУ-д хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдвол 3 жил хоригдоно
БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М орчуулагчаар ажиллаж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан талаар Солонгосын KBS телевиз мэдээлсэн. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол тухайн улсын хуульд заасны дагуу шийтгэл хүлээнэ гэдгийг ГХЯ-наас мэдээлсэн юм.
БНСУ-д бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдвэл гурваас доошгүй жил хорих ял оноодог байна.
Тус улсын эрүүгийн гэмт хэргийн хуулийн 298 дугаар зүйлийн 299 дүгээрт зааснаар зааснаар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал багадаа гурван жил хорих ялаар шийтгүүлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн хүчиндэх, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн тохиолдолд 10 жил оноодог аж.