Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНХАУ-ын Эрээн хотоос баривчилжээ
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эрэн сурвалжлагдаж байсан М.Ж-г “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирлаа.
Түүнийг Монгол улсын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу тус улсын Эрээн хотоос энэ сарын 4-ний өдөр баривчилсан бөгөөд шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэв.