1000 гаруй барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийснээс тал нь тааруу үнэлгээ авчээ

Нийслэлд нийт 30 мянган байшин барилга байдаг. Үүнээс 2003 оноос өмнө баригдсан барилгуудын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ одоо мөрдөгдөж буй стандартаас өөрөөр хийгдсэн. Жил бүр барилгыг паспортжуулах ажлыг нийслэлийн төсвөөр хийдэг. Одоогийн байдлаар 1000 гаруй барилгад газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийснээс 500 нь тааруу үнэлгээ авчээ.

2013 оноос хойш баригдаж байгаа барилга гурван төрлийн хяналтыг давдаг байна. Тодруулбал захиалагчийн, зохиогчийн, төрийн хариуцсан байгууллагын хяналтыг давж ашиглалтад оруулдаг аж.

Барилга, байшингийн хийц загвар, бүтээцийг өөрчилж, үйлчилгээний зориулалттай болгосон аюултай зөрчил илэрчээ. Ийм тохиолдолд арга хэмжээ авч, барилга байшингийн хийц, бүтээцийг буцаан сэргээх юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *