Ёс зүйн сургалт явуулахдаа Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөг авчээ
“Эрхэс сувд” компани “Инээмсэглэл эерэг хандлага” ёс зүйн сургалт явуулахдаа Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөгийн санхүүжилтийг 2019 онд авчээ.
Тус компани улсын бүртгэлд “Эрхэс сувд оюу” гэсэн нэрээр бүртгэлтэй байдаг.Гүйцэтгэх захирлаар нь Энхтуяагийн Бямбасүрэн ажилладаг аж.
Үйл ажиллагааны чиглэлээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гутал үйлдвэрлэл, худалдаа, барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа, бэлэн хувцасны худалдаа, худалдааны зуучлал хэмээн тодорхойлжээ. Тодруулбал, эрүүл мэндийн салбартай хамааралтай ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Гэсэн атлаа Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна.
Төслийн хэрэгжилт хангалттай хэмээн дүгнэжээ.
Эрүүл мэндийг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хүн амд боловсрол олгох, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.