12 төрлийн сертификаттай IT мэргэжилтэнг диплом шаардахгүй ажилд авна
ЦХХХЯ-наас хийж байгаа судалгаагаар манай улс мэдээлэл, технологийн чиглэлээр одоогийн бэлтгэж байгаа боловсон хүчний тоогоороо ойрын 20 жилдээ хэрэгцээгээ хангаж чадахгүй дутагдалтай байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газраар төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа IT-ийн салбарын ажилчдын цалингийн итгэлцүүр батлагджээ. Энэ хүрээнд хийсэн судалгаагаар төрийн байгууллагуудад мэдээлэл, технологийн чиглэлийн мэргэжилтнүүд 50 хүрэхгүй хувийн хүртээмжтэй байсан байна.
Тиймээс мэдээлэл, технологийн салбарын боловсон хүчний хүртээмжийг зөв зохистой хангах хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 12 төрлийн сертификатыг авч чадсан боловсон хүчнийг салбарын болон харьяа есөн байгууллагуудад бакалаврын диплом шаардахгүйгээр ажилд авах ЦХХХЯ-ны сайдын тушаал гарсан байна.
Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэргэжилтэн бэлтгэх хүрээнд жилд 1000 инженер бэлтгэх санамж бичгийг “HUАWEI” компанитай байгуулжээ.