ЦАГ АГААР: Улаанбаатарт 20 хэм дулаан, багавтар үүлтэй
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.
2023 оны 06-р сарын 06-ны 20 цагаас 06-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, уулархаг нутгаараа дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +19..+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.