Х.Болормаа:Сүхбаатар дүүргийн шинэ нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийж буй бүтээн байгуулалтын ажлын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа мэдээлэл өглөө.
Тус дүүрэг 220 ортой, амбулатори, лаборатори бүхий хоёр блок орчин үеийн стандартын нэгдсэн эмнэлгийн барилгыг 2020 онд эхлүүлж, энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Энэ талаар Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 220 орны багтаамжтай, таван давхар, давхар бүр нь 3000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөсөн. Гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолтой нийтдээ 12.5 мянган м.кв талбай бүхий объектууд баригдаж байгаа” гэв.