9-11 насны гурван хүүхэд унадаг дугуйтай явж байгаад осолдож, нэг нь тархиндаа хүнд гэмтэл авчээ
9-11 насны гурван хүүхэд унадаг дугуйтай явж байгаад хашлага мөргөж гэмтжээ. Гурван хүүхдийн нэг нь маш хүнд бэртэж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Эмч нар хагалгаа хийх шаардлагатай гэж үзжээ.
Тодруулбал, СХД-ийн 33-р хороонд байрлах цагдаа толгой хэмээх газарт унадаг дугуйтай уруудаж яваад урд байсан хашааг мөргөж, гэмтжээ. Гурван хүүхдийн нэг нь толгой, цээжиндээ гэмтэл авсан бол нэг хүүхдийн нүүр нь зулгарч гэмтсэн байна. Гурван хүүхдийн хоёрынх нь бие тогтворжиж гэртээ харьсан бол нэг хүүхдийн бие хүнд байгаа аж. ГССҮТ-д гэмтээд ирж байгаа дуудлагын ихэнх нь унадаг дугуйнаас гэмтсэн осол багтдаг байна.