Нэг ой хүрээгүй хүүхдээ GS25 сүлжээ дэлгүүрт орхиод, орон нутаг руу зугтжээ
GS25 сүлжээ дэлгүүрт нэг ой хүрээгүй хүүхдийг орхиж явсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг 108 төвд хүргэж, эхийг нь эрэн хайж эхэлсэн байна.
Тодруулбал эл явдал Чингэлтэй дүүрэг дэх GS25 сүлжээ дэлгүүрт өчигдөр орой 17.00 орчим цагийн үед болжээ. Тэгвэл тус эмэгтэй хүүхдээ ийн орхиод, орон нутаг руу зугтсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс эмэгтэйг эрэн хайх ажлыг орон нутаг руу чиглүүлжээ.