ЭЦА: Б.Идэр-Одыг койнтой холбоотойгоор интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн
Комедиан Б.Идэр-Одыг койны хэрэгтэй холбоотойгоор интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Б.Идэр-Од нь 2022 оны гуравдугаар сард Монголоос гарчээ. Ингэхдээ энэ оны хоёрдугаар сард Австрали руу явсан байна. Түүнийг хил давсны дараагаар койны хэргээр шалгаж эхэлсэн учир хилийн хориг тавих боломжгүй байсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээллээ.
Ийн Б.Идэр-Одтой бүх хэрэгслээр холбоо барьж Монголд ирэх хүсэлтийг тавьсан ч ямар нэгэн хариу өгөөгүйн сацуу өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байна. Тиймээс энэ оны хоёрдугаар сараас интерполоор эрэн сурвалжлахад хүрчээ.
Б.Идэр-Одын байршлыг тогтоохоор олон улсын баг ажиллаж байна. Түүнийг хаана байгааг тогтоосны дараагаар олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авах юм.