Хоёр найзын зодооныг Булган аймгийн засаг дарга асан Д.Эрдэнэбат өдөөсөн байж болзошгүй 

Хоёр найзын зодооныг Булган аймгийн засаг дарга асан Д.Эрдэнэбат өдөөсөн байж болзошгүй 

Өнгөрсөн баасан гарагт Олимпийн аварга Н.Түвшинбаяр, найз Улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэг гарсан. Зодоон болсон газар Булган аймгийн засаг дарга асан Д.Эрдэнэбат, Хангай Констрашны захирал С.Гал-Эрдэнэ нар байжээ. Тэд зодоон болохоос өмнө Н.Түвшинбаяр, Э.Энхбатыг хоёрыг хоёулахныг нь үлдээсэн бөгөөд гаднаас хүмүүс очиход Н.Түвшинбаяр Э.Энхбат нар цоожтой өрөөнд зодолдож байжээ.

Өрөөг гаднаас нь түгжсэн үү, дотроос нь цоожилсон уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Зодоон болохоос өмнө Д.Эрдэнэбат нь Э.Энхбатыг гараад буцаад орж ирэх хооронд Н.Түвшинбаярт “шургаж”, “Э.Энхбат бацаан ямар том болчихсон юм бэ” гэх мэтээр өдөөн хатгасан ба энэ тухай хэргийн газарт байсан бөхчүүдэд ярьжээ. Улмаар эндээс маргаан үүссэн бөгөөд маргалдаж эхлэх үед С.Гал Эрдэнэ өөрийнхөө оффисын өрөөг цоочилсон байж магадгүй талаар яригдаж байна.

Н.Түвшинбаяр Э.Энхбат нар сүүлийн жилүүдэд таарамжгүй харилцаатай байжээ

Н.Түвшинбаяр Э.Энхбат нар сүүлийн жилүүдэд зөрчилтэй байсан. Зөрчлийн шалтгаан нь 2017 оны Улсын наадмын 5-ын даваанд Н.Түвшинбаяр Э.Энхбатыг амалж аваад Э.Энхбат барилдалгүй тахимаа өгсөн. Энэ үед найраа яригдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд найрааныхаа мөнгийг өгч авалцаагүйгээс харилцаа таарамжгүй байсан гэх мэдээлэл байна.

Унаган багын 2 найз сүүлийн 3 жил ийнхүү зөрчилдөж, уулзахаа больж эхэлжээ. Мөн тэдний гэргий нарын харилцаа ч муу байсан байна. Энэ  тухай Э.Энхбатын гэргий zarig.mn-д ярилцлага өгөхдөө Н.Түвшинбаярын гэр бүлтэй харилцаа муу байсан гэж ярьснаас харж болно.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *